Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх 2021-2024 оны дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус өдөр 2024 оны 09 дүгээр сард цэргийн алба хаасан хугацааны бүрэн тэтгэвэрт гарсан бэлтгэл ахмад Ц.Цэдэндамбад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нийт алба хаагчид болон орон нутагтаа ажиллаж, амьдарч буй ахмад ажилтнуудын хамт зохион байгууллаа.
Энэ үеэр орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа нийт ахмад ажилтнуудад хүндэтгэлийн зоог барих арга хэмжээг зохион байгуулж, зарим ахмад ажилтнуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал гардуулж, тус газрын алба хаагчдын зүгээс ая дууны мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулах арга хэмжээг тус тус зохион байгуулан ажиллалаа.