“АХЛАГЧ ТАНД БАЯРЛАЛАА” УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙН БАРУУН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МАНЛАЙЛАГЧ АХЛАГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсний дагуу алба хаагчдын урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Ахлагч танд баярлалаа” урлагийн үзлэгийн баруун бүсийн шалгаруулалтыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
✅Мөн “Ахлагч танд баярлалаа” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, баруун бүсийн “Манлайлагч ахлагч” нарыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.
✅Урлагийн үзлэгийн Мэндчилгээ төрөлд нэгдүгээр байрт хошууч З.Ариунбаяр даргатай Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон, хоёрдугаар байрт ахмад Т.Бат-Оюун даргатай Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамт олон, гуравдугаар байрт дэд хурандаа Бат-Эрдэнэ даргатай Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын авьяаслаг хамт олон;
✅Уран уншлага төрөлд нэгдүгээр байрт Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Бадам-Очир, хоёрдугаар байрт Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Т.Батболд, гуравдугаар байрт Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Сүрэнжав;
✅Гоцлол хөгжим төрөлд нэгдүгээр байрт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Х.Хурметбек, Хоёрдугаар байрт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, дэслэгч Д.Дүүриймаа, гуравдугаар байрт Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, ахлах ахлагч В.Бямба-Юу;
✅Гоцлол бүжиг төрөлд нэгдүгээр байрт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нярав, дэд ахлагч Н.Намуун, хоёрдугаар байрт Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийгмийн ажилтан, ахмад Ч.Энхтуяа, гуравдугаар байрт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Жадыра;
✅Гоцлол дуу төрөлд нэгдүгээр байрт Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч, ахлах дэслэгч Н.Баярмагнай, хоёрдугаар байрт Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Ч.Алтанхуяг, гуравдугаар байрт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, дэд ахлагч Б.Энхмандах нар тус тус шалгарч, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнав.
✅Төрөл бүрийн эхний байрт шалгарсан авьяаслаг алба хаагчид 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хоёрдугаар шатны үзлэгт оролцох юм.
✅Баруун бүсийн “Манлайлагч ахлагч”-аар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Нэргүй, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мандахнаран, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, дэд ахлагч Е.Нуржанат, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Намжилсамбуу нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
 

Add comment

reload, if the code cannot be seen