ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЛБА ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдад Төрийн дээд одон медаль, цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Цол, шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар дэд хурандаа Б.Цэнд-Аюуш, хошууч Б.Оюунболд, ахлах ахлагч М.Гэндэн, ахлах ахлагч Г.Энхцэцэг, хошууч Г.Ганзориг, хошууч З.Жамбалсүрэн, ахмад Ч.Ганзориг;

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр хурандаа Ч.Цэнгэлбаяр, хурандаа Д.Одсэр, дэд хурандаа Д.Намгэрэл, хошууч З.Сувдмаа нар шагнагдлаа.

“Дэд хурандаа” цолоор хошууч Б.Одхүү, Г.Эрдэнэбат, Н.Баттулга, Х.Жигдэндан нарын 6 алба хаагч, “Хошууч” цолоор ахмад З.Цэрэнчимэд, Х.Эрдэнэсайхан, Б.Дэлгэрмөрөн, Д.Оюунцэцэг нарын 14 алба хаагч, “Ахмад” цолоор ахлах дэслэгч А.Анхжаргал, Р.Өлзийнэмэх, Б.Ундрал, Ж.Саранзаяа нарын 7 алба хаагч, “Ахлах дэслэгч” цолоор дэслэгч Л.Тэмүүжин, Б.Энх-Од, О.Энхтүвшин, Б.Чинзориг нарын 27 алба хаагч, Офицерын бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор Д.Ганбаяр, Г.Сайхантуяа, Г.Ананд нарын 20 алба хаагчид цэргийн ээлжит цол олголоо.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр хошууч Г.Сарантуяа, хошууч Б.Отгонбаяр, ахлах ахлагч Н.Батсайхан, ахлах ахлагч Н.Ганбаатар, хошууч Д.Энхбаяр, ахлах ахлагч Б.Отгонбаяр, ахмад Б.Мягмар, “Хүндэт жуух бичиг”-ээр хошууч О.Одонтунгалаг, ахлах дэслэгч М.Мөнгөнсарнай, ахлагч Ж.Ананд, ахлагч Д.Эрдэнэ-Очир, ахмад У.Баянжаргал, “Хүндэт ажилтан” тэмдгээр дэд хурандаа Э.Бадамсамбуу, хошууч Г.Даваа нарын 3 алба хаагч, “Албаны төлөө I медаль”-иар хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, ахлах ахлагч Г.Батболд нарын 8 алба хаагч, “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр ахмад С.Цэрэндолгор, хошууч Г.Энхбат, ахлах дэслэгч нарын 12 алба хаагч, “Албаны төлөө II медаль”-иар ахлах ахлагч Д.Энх-Амар, ахлах дэслэгч Л.Баярмагнай нарын 16 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр ахлах ахлагч Б.Янжмаа, дэслэгч Б.Энхсайхан нарын 37 алба хаагч, “Албаны төлөө III медаль”-иар дэслэгч Ц.Дэлгэрбайгаль, ахлагч Б.Хосбаяр нарын 21 алба хаагч тус тус шагнагдлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэгтээ улам их амжилт гаргахыг хүслээ.





Add comment

reload, if the code cannot be seen