Эрхэм зорилго
Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, иргэдэд шуурхай үйлчлэхэд оршино.
Стратегийн зорилго
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
Тэргүүлэх чиглэл
Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах.
Стратегийн зорилт