Стратегийн зорилго, зорилт
Стратегийн зорилго
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
Стратегийн зорилт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг төгөлдөржүүлэх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэх
- Алба хаагчдын аюулгүй ажиллах, амьдрах орчинг бүрдүүлэх замаар нийгмийн асуудлыг дээшлүүлэх
- Инноваци, технологийн дэвшилд суурилсан ухаалаг системийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
- Байгууллагын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх