СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫН ТАЛААР

         Дэлхий нийтээр жил бүрийн 11 дүгээр сард жендэрт суурилсан хүчирхийллийн аян явагддаг. Тус газар нь аяны хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг мэдлэгээ нэмэгдүүлье” уриан дор 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “Ажлын байрандаа эерэг соёл бүтээцгээе” сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа.

       Сургалтаар алба хаагчдын өөрсдийн ажилладаг байгууллагадаа эерэг соёлыг төлөвшүүлэхэд манлайлах, хамт олноороо жендэрийн мэдрэмжтэй, аливаа жендэрийн ялгаварлан гадуурхалтгүй орчинг бүрдүүлэхэд юуг илүү анхаарах, түүнд эрэгтэй, эмэгтэй ажилтан бүр хувь нэмэр хэрхэн оруулж болох талаарх ойлголт мэдээллийг өгөв.

  



 

Add comment

reload, if the code cannot be seen