Өргөдөл, гомдол гаргах заавар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/80 дугаар тушаалаар баталсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавих журам болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөн иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

•    Бичгийн хэмжээний А4 цаасан дээр тэгшхэн, цэвэр, гаргацтай бичих
•    Албан байгууллага, албан тушаалтны нэр хаягийг зөв бичих
•    Өргөдлийн бүтцийг дуурайн эсвэл өөрөө зохион найруулж бичих
•    Учир шалтгаан, уламжлах, шууд шийдүүлэх хүсэлтээ оновчтой бичих
•    Зөв бичгийн дүрэм, найруулгын алдаагүй бичих ёстой

Back to top button
Close