Номын сан, зан үйлийн өрөөг шинээр тохижуулж ашиглалтад орууллаа.

Тус газар нь нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сард аж ахуйн үйлчилгээний хоригдлын сургалтын өрөөг шинээр тохижуулж ашиглалтад оруулан, нийгэмшүүлэх үйл ажиллагаа /сургалт, дугуйлан/ явуулахад шаардагдах сургалтын ширээ, сандал, самбар, дэвтэр, бал, харандаа болон бусад хэрэглэгдэхүүнийг байрлуулсан.

Уг өрөө нь монголын болон гадаадын уран зохиолын ном, сурах бичиг, шүлэг, яруу найраг, боловсрол соёлын, амьдрах ухааны, шашны, эрүүл мэндийн, танин мэдэхүйн зэрэг хоригдол, хоригдогч нарын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц 400 гаруй номтой номын сан, бясалгал, зан үйлийн булантай.

Алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааг харуул хамгаалалтын байнгын хяналтанд зохион байгуулахын тулд телекамер суурилуулсан.