Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр 50.0 сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд, тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан.