Төлбөртэй үйлчилгээ

Өр, төлбөртэй эсэх лавлагаа

1.Иргэн:

  • Цахим иргэний үнэмлэх /цахим үнэмлэх байхгүй тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа /, лавлагааны хураамж төлсөн банкны баримт
  • Ургийн овог, овог, нэр, регистр зөрсөн,
  • Ургийн овог, овог, нэрээ өөрчлөх тохиолдолд

Иргэний Бүртгэл Мэдээллийн Улсын Төвийн архиваас төрсний бүртгэлийн лавлагаа буюу түүний хуулбар, лавлагааны хураамж төлсөн банкны баримт

2.Хуулийн этгээд /аж ахуйн нэгж, байгууллага/:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ эсвэл түүний хуулбар
  • Лавлагааны хураамж төлсөн банкны баримт

3. Лавлагааны хураамж:

  • Иргэн-2000 төгрөг
  • Хуулийн этгээд /Аж ахуйн нэгж, байгууллага/ 10000 төгрөгийг

Шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкин дахь 1405103951 тоот дансанд тушааж /банк хоорондын гүйлгээгээр аль ч банкинд тушааж болно /хураамжийн баримтыг бичиг баримтын хамт лавлагаа олгож буй албан тушаалтанд өгч, лавлагааны хариуг олгоно.

Хаяг:

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Жинст баг, Улиастай сум Завхан 81095

Утас: 70463606, 89086322