Бүрдүүлэх материалын талаарх

Ажил хүсэгчид тавигдах шаардлагын талаарх мэдээлэл

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

2.тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;

3.ял шийтгэл эдэлж байгаагүй;

4.офицерын албан тушаалд 35 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд 30 хүртэлх настай;

5.байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;

6.нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцсэн /зөвхөн Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүгнэлттэй/;

7.бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;

8.биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;

9.цэргийн жинхэнэ алба хаасан/1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/;

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан;

11.эмнэлгийн мэргэжилтнээр томилогдох бол Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;

12.Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэнээс шалгалт авах журам”-д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн.

  1. Шийдвэр гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүнд эрх олгох:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадажилд анх орох иргэний бүрдүүлэх материал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх ажилд орох иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ:

1.ажилд орохыг хүссэн өргөдөл;

2.гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,/;

3.иргэний үнэмлэхийн хуулбар;

4.боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

5.эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Батлан хамгаалах, Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт/;

6.оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

7.урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/;

8.төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;

9.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

10.нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;

11.цээж зураг /4х6 хэмжээтэй 2 хувь, 3х4 хэмжээтэй 2 хувь/;

2.эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

13.цэргийн үүрэгтний үнэмлэх.