“Сахилга, хариуцлага” сарын аян зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, 2018 оны “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах, шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ажлын цаг ашиглалт, бүтээлч, цэрэгжилч, жагсаалч байдал, дүрэмт хувцасны хэрэглээ, албаны бэлэн байдлыг сайжруулах зорилгоор тус газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сахилга, хариуцлага” сарын аяныг удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллалаа.

Аяны хугацаанд нийт алба хаагчдыг дараах 7 шалгуур үзүүлэлтээр өдөр тутам дүгнэн 7 хоног тутам явц байдлын талаар алба хаагчдад танилцуулан сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа. Үүнд:

  1. Ажлын цаг ашиглалт
  2. Ажлын байрны эмх цэгц
  3. Ариутгал халдваргүйтгэлийн зөвлөмжийн биелэлт
  4. Цэрэгжилч, жагсаалч байдал
  5. Дүрэмт хувцасны хэрэглээ
  6. Албаны бэлэн байдал
  7. “ШШГБ-ын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм” -ийн хэрэгжилт

Сарын аяныг нэгтгэн дүгнэхэд эхний 7 хоногт гаргасан шалгуур үзүүлэлтийн зөрчлийг сүүлийн 7 хоногийн гаргасан зөрчлийн тоотой харьцуулахад 76,5 хувиар буурсан нь алба хаагчдын сахилга, хариуцлага дээшилж эерэг үр дүнтэй аян зохион байгуулагдсан болохыг харууллаа. Сарын аяны шилдэг алба хаагчдаар тус газрын ахлах нягтлан бодогч, дэслэгч М.Нарантуяа, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Ганбат нарыг шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.