Цахим бүтээлийн уралдаанд тусгай байр эзэллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас хууль тогтоомж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлогийг нийтэд танилцууулан сурталчилах зорилгоор 2020 оны 01 дүгээр сард зарласан “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-Цахим бүтээл”-ийн уралдаанд тус газрын шийдвэр гүйцэтгэх тасгийн бэлтгэсэн “Хүүхдийн тэтгэлэг-шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” аннимешн бүтээл тус байр эзэллээ.

Тус уралдааны I байранд “Хүүхдийн тэтгэлэг-харандааны адал явдал” бүтээлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх тасаг, II байранд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-Хөтөч хүү” бүтээлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх 1 дүгээр тасаг тус тус шалгарчээ.