Баруун бүсийн спортын 5 төрөлт тэмцээнд амжилттай оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын зохион байгуулах спортын 5 төрөлт” тэмцээний удирдамжийн дагуу баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, олс таталт гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөж гар бөмбөгийн эмэгтэй төрөл, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөл, олс таталтын тэмцээнүүдэд тэргүүн байр, эмэгтэй шатар, эмэгтэй теннис төрөлд дэд байр, гар бөмбөг эрэгтэй, сагсан бөмбөг эмэгтэй төрөл гутгаар байр багийн дүнгээр дэд байранд шалгарсан амжилт үзүүллээ.