Улсын ерөнхий прокурорын удирдамжтай шалгалтад зөрчилгүй дүгнэгдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих болон баривчлах ял эдлүүлэх байрны ахуй нөхцөл, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хууль зүйн үндэслэлийг шалгах Улсын ерөнхий прокурорын удирдамжтай шалгалтын удирдамжын дагуу Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганбаатар, Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэтуяа нар тус газрын Цагдан хорих байранд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шалгалт хийв.

Шалгалтаар хорих ял эдлүүлэх, сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагааны хууль зүйн үндэслэл, ажиллагааны явцад хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн аливаа хэрэг, зөрчил гарсан эсэхийг шалгаж цагдан хорих байрны үйл ажиллагаа хууль, журмын хүрээнд явагдсан гэж дүгнэлээ.

57239047_362763037669400_3179622872582717440_n 57209189_390278028224895_6153582086599999488_n56994081_407989173081719_6624845277209559040_n