ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

                   

           Завхан аймагт хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2 хоног “хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

          Тус арга хэмжээний хүрээнд ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байртай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөөд явлаа.

          Уг арга хэмжээний хөтөлбөрт “халдашгүй чөлөөтэй байх эрх”, “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба хүний эрх” сэдэвт багц цаг олгох сургалтуудыг зохион байгуулж байгаа юм.

          Энэхүү сургалтад тус газраас шийдвэр гүйцэтгэгч, эмч, хамгаалалтын ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургалтад амжилттай хамрагдаж байна.

 

IMG_9918 IMG_9929 IMG_9940 30173750_2167207886877146_483544178_o