АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

             Тус газар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих ажиллагаа”-г хуулийн хүрээнд зохион байгуулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зорилгоор аймгийн прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг  зохион байгуулж ажиллалаа.  Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх, хуулийн байгууллагуудын уялдаа холбоог улам сайжруулахад хамтарч ажиллах зөвлөмж гаргав.       

          Зөвлөгөөнд  аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Ганбаатар,  аймгийн Прокурорын газрын  шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль  цаазын ахлах зөвлөх Эрдэнэтуяа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид оролцлоо.

29748713_210937273008736_1823692020_o

29830920_1682267271868562_738923455_o

  29830730_210937399675390_206825427_o29883514_210937379675392_1089191830_o