ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БУСДАД ТӨЛБӨРГҮЙ ЭСЭХ ТОДОРХОЙЛОЛТЫГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ.

Монгол Улсын Засгийн газар УОК-ын санал болгосны дагуу ирэх Даваа гарагаас хатуу хөл хориог нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор 34 салбарын аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг нээж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид ирэх даваа гарагаас эхлэн хэвийн амьдралдаа шилжинэ. Гэхдээ халдварын тархалт байсаар байгаа энэ үед та маскаа зүүж, гараа угааж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж буй.

Хэрвээ та хөл хөдөлгөөн бужигнасан Төрийн байгууллага, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр явж бичиг баримт хөөцөлдөх ажил байгаа бол яг одоо суурин компьютер эсвэл гар утаснаасаа E-Mongolia -г ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран бичиг баримтаа бүрдүүлээд аваарай. Тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэхээ сунгуулах, гадаад паспортоо захиалах, оршин суугаа газрын тодорхойлолт авах эсвэл тусгай зөвшөөрлөө сунгуулж үйл ажиллагаагаа нээх гэж байгаа бол E-Mongolia таны цаг хугацааг хэмнэнэ.

Мөн хөдөө, орон нутгийн иргэд заавал хот, суурин газрыг зорихгүйгээр малын бэлчээр дээрээсээ л төрийн үйлчилгээг E-Mongolia-аас авах боломжтой ажээ.

Манай улсад өдөрт 7580 иргэн төрийн үйлчилгээ авдаг бөгөөд дунджаар нэг иргэн төрийн нэг л үйлчилгээ авахад 2.5 цагийг зарцуулдаг ажээ. Өөрөөр хэлбэл, өдөр 7580 иргэн үйлчилгээ авах гэж 18,950 цагийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнийг мөнгөн дүнд хөрвүүлбэл, 7580 иргэн өдөрт төрийн үйлчилгээ авах гэж 123 сая төгрөг зарцуулдаг юм байна. Төрийн үйлчилгээг цахимжуулсанаар иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх бүрэн боломжтой ажээ.

Тэгвэл аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдсан E-Mongolia системээр дамжуулан төрийн үйлчилгээ авах иргэдийн тоо эрс өссөн байна. Тус системд төрийн 23 байгууллагын 181+ үйлчилгээ ороод байгаа бөгөөд ирэх 2021 онд 492 үйлчилгээ нэгтгэгдэнэ.

Олон нийтэд танилцуулагдаад ердөө хоёрхон сар болж буй тус систем нь өнөөдөр 300,000 хэрэглэгчтэй болсон бөгөөд өдөр 6000 орчим иргэн төрийн үйлчилгээг E-Mongolia-аас авч байна.

Back to top button