ХЯНАЛТЫН ЦЭГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Загастайн даваа болон цагаан хаалганы хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олноос халуун хоол, амны хаалт, гар ариутгагч өгч ажлын амжилт хүслээ.

Мөн аймгийн Онцгой комиссын шуурхай штабт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа 8 алба хаагчид өдрийн хоол олголоо.

Цар тахалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажиллаж нийт бүрэлдэхүүнд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс талархал илэрхийлье.

Back to top button