“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус газар нь Монгол улсын засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр” –ийг тохиолдуулан өөрсдийн үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын онцлог, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тушаалаар комисс томилон хөтөлбөр баталж аймгийн “Шинэ Завхан” телевиз, Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт, Аймгийн Прокурорын газартай хамтран 2019 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дараах арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

2019 оны 08 дугаар сарын 30-ний өдөр Нээлттэй хаалганы өдөрлөгийг “Баруун бүсийн худалдааны төв” ийн байрлад амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд хамтран оролцогчоор Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, Прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт оролцлоо. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 50 гаруй иргэд үйлчлүүлж тус газрын ажлын онцлог, ажиллах орчин нөхцлийн талаар болон иргэний болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар сонирхсон зүйлээ асууж тодруулан зөвлөгөө авч байлаа. Энэ үеэр Улиастай сумын жинст багийн өрх толгойлсон 2 эмэгтэйг сонгон авч сургуулийн насны 2 хүүхдэд хичээлийн хэрэгслийг бэлдэн гардуулан өгсөн юм.

IMG_3727 IMG_3734

IMG_3735 IMG_3741

Мөн өдөр Улиастай сумын 5 багийн иргэдийн төлөөллийг урьж Цагдан хорих байрны ахуй, орчин нөхцөл, хоригдол, хоригдогч нарын жам ёсны эрхийг хэрхэн хангаж байгаа талаар танилцуулгыг ажлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбал, Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү нар иргэдэд сургалт, нөлөөллийг ажлыг давхар зохион байгуулж үйл ажиллагааг танилцуулсан.

70088585_405166750139627_1616305332898758656_n 69666543_439340883332716_8842005548292374528_n 69539860_484739322103463_4069057874565791744_n

“Эко-Завхан” аяны хүрээнд Улиастай сумын Хот тохижилт үйлчилгээний албатай хамтран 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Богдын голын ай сав дагуу газрын Хог цэвэрлэх ажлыг нийт бие бүрэлдэхүүний хамт зохион байгуулж 30 шуудай хог Хот тохижилт үйлчилгээний албанд хүлээлгэн өглөө.69247649_2352892168265894_3754074842911997952_n 69364650_1660792460721175_8079652602758823936_n 69586578_784303718634502_2887765718672080896_n

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх алба хаагчдын ажиллах урам зориг, сонирхлыг нэмэгдүүлэх гэр бүлийн үүрэг оролцоо болон ажил мэргэжлийн онцлогийг тэдэнд таниулах, гэр бүл хамтын ажиллагааны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Гэр бүлийн өдөрлөг” –ийг зохион байгуулан ажиллалаа. Уг арга хэмжээнд алба хаагчдын гэр бүлийг бүрэн хамруулж Холимог гар бөмбөгийн тэмцээн, эмэгтэйчүүдийн дунд тусгайлан цэц мэргэн сорих Дартсын тэмцээн, хүүхдүүдийн дунд уламжлалт шагай наадгай морь уралдуулах тэмцээнийг зохион байгуулж байр эзэлсэн тамирчдыг урамшуулан мөн нийт хүүхдүүдийг хичээлийн хэрэглэлээр урамшууллаа.

IMG_3747 IMG_3748 IMG_3750 IMG_3761