Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүл, хамтын ажиллагаа” өдөрлөг зохоин байгууллаа.

Дэлхийн гэр бүлийн өдөр, байгууллага сурталчлах ажлын хүрээнд “Гэр бүл, Хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, өдөрлөгийн удирдамж гарган батлуулж алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг бүрэн хамруулж 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн “Шинэ Завхан” телевизтэй хамтран дараах хөтөлбөрийн дагуу явагдлаа.

  1. Байгууллагын танилцуулга, сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт, хийж бүтээсэн ажлаа тайлагнах
  2. Бие бүрэлдэхүүний ар гэрийг хүлээн авч уулзан, гэр бүлийн хамтын ажиллагааны талаар хийж хэрэгжүүлэх ажил, цаашид анхаарах асуудлын талаар чөлөөт ярилцлага зохион байгуулж, гаргасан санал санаачилгыг байгууллагын төлөвлөгөөнд тусгуулах
  3. “Дэлхийн зөн” ТББ-ын завхан хангай төслийн менежер С.Баярмаа нийт бие бүрэлдэхүүн болон гэр бүлийн гишүүдийн дунд “Гэр бүлийн харилцаа, хүүхдийн эрх” сэдэвт сургалт зохион байгуулах
  4. Алба хаагчдын ажлын байр, орчин нөхцлийг биечлэн танилцуулах
  5. Алба хаагчдын хүүхдүүдийн дунд ”Миний гэр бүлийн аз жаргал” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулах гэсэн хөтөлбөртэйгөөр амжилттай зохион байгууллаа.

Мөн тус өдөрлөгөөр Завхан хангай төслийн менежер С.Баярмаа 2019 оны 01 дүгээр сард “ Гэр бүлийн баяр хөөр” ,”Гэр бүлийн харилцаа,  эцэг эхийн анхаарал халамж” сэдвээр алба хаагчдийн хүүхдүүдээс судалгаа авч, эцэг эхчүүдэд нь захиа бичүүлж байсныг бүгдэд нь уншиж танилцуулсан нь бид бүгдийн нүдийг нээсэн нэгэн үйл ажиллагаа байлаа.

58883023_2390692300989105_6096757942697066496_n

57486083_900134233490553_3659438674518474752_n58379548_2645724385671281_6346414027857461248_n58419127_364847820798720_357181845546205184_n