Ахмад ажилтан Д.Гэрэлхүүд хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ШШГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Ахмад настны талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг угтан 2019 онд тус газраас өндөр насны тэтгэвэрт гарсан бэлтгэл дэд хурандаа Д.Гэрэлхүүд 2020.08.21-ний өдөр тус газрын хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Д.Гэрэлхүү нь тус газрын ахлах нягтлан бодогчоор 23 жил ажилласан тэргүүний ажилтан юм. Уг арга хэмжээний үеэр бэлтгэл дэд хурандаа Д.Гэрэлхүү Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын туганд хүндэтгэл үзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан нийгмийн ажилтан, ахмад Р.Сосорбурам “Завхан аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг гардуулан өглөө.

Тус газрын зүгээс Д.Гэрэлхүүд дурсгалын зүйл гардуулан өглөө.

Back to top button